Орос Англи
Зөвлөгөө
Хана тааз будах

Хана таазыг засах болон хамгаалахад төрөл бүрийн материалыг хэрэглэх боломжтой. Үүнд: обой, хавтангууд, шавардлага гэх мэт. Бид та бүхэнд будаг, будаган материалын тусламжтайгаар хана таазыг хэрхэн будах тухай өгүүлье. Тэдгээр нь хэрэглэхэд хялбар, өөрийн хүсэлд нийцүүлэн дуртай өнгөөр байшин, орон сууц, байр тасалгааныхаа өнгийг хялбар солих болоцоотой байдаг гайхалтай давуу талуудтай. Хүссэн өнгөө гаргаж авахын тулд краска колер ОРЕОЛ тонирующая полиакриловая-ыг хэрэглэхийг зөвлөж байна. Хана таазыг будахын өмнө будах тасалгааг сайтар бэлтгэх шаардлагатай. Юуны өмнө шалан дээр сонин юмуу нимгэн хулдаас дэвсэх хэрэгтэй. 

Зөвлөгөө 1

Будахын өмнө будагдахгүй хэсгүүдийг цаасан скочоор зааглаж хамгаална.

Зөвлөгөө 2

Урьдчилан бэлтгэсэн гадаргууг грунтовка ОРЕОЛ ДИСКОНТ глубокого проникновения эсвэл грунтовка ОРЕОЛ глубокого проникновения-аар грунтлэх хэрэгтэй.

Зөвлөгөө 3

Грунтыг хатсаны дараа ан цав, зай завсар, хагархайтай тэгш бус гадаргууг шпатлевка латексная ОРЕОЛ ГАРАНТ эсвэл шпатлевка финишная ОРЕОЛ ГАРАНТ-аар тэгшилж замаскадах хэрэгтэй.

Зөвлөгөө 4

Замаскыг хатсаны дараа нарийн, зөөлөн зүлгүүрээр зүлгэж, зүлгүүрийн тоосыг сайтар цэвэрлээд хоёр дахь үе грунтыг тавих хэрэгтэй. Үүнийг хатсаны дараа гадаргуу будахад бэлэн болно.

Зөвлөгөө 5

Таазнаас эхлэн будна. Таазыг краска для потолков белоснежная ОРЕОЛ эсвэл краска для потолков супербелая матовая ОРЕОЛ ДИСКОНТ-оор будахыг зөвлөж байна.

Зөвлөгөө 6

Багс, будгийн буу, дундаж урттай, үстэй өнхөрүүшээр будахад тохиромжтой.

Зөвлөгөө 7

Эхний дугаарт хана таазны уулзвар, буланг будах хэрэгтэй. Таазны будалтыг булангаас эхлэн таазны өргөний дагуу зурваслан будна. Таазыг будахад сүүлчийн үеийг цонхны гэрэл дагуу, өмнөх үеийг хөндлөн тавих хэрэгтэй.  

Зөвлөгөө 8

 

Таазны будаг хатсаны дараа ханыг водно-дисперсионная белоснежная краска для стен и потолков ОРЕОЛ эсвэл универсальная интерьерная краска ОРЕОЛуниверсальная интерьерная краска  ОРЕОЛ ДИСКОНТ-оор будна. Харин үргэлжийн чийгтэй цэвэрлэгээ шаардлагатай өрөө, тасалгааг белая моющаяся краска для стен и потолков ОРЕОЛ, эсвэл интерьерная белая моющаяся краска ОРЕОЛ ДИСКОНТ-оор будах хэрэгтэй.

Зөвлөгөө 9

Ханыг дээрээс доош чиглэлээр будах хэрэгтэй. Бага талбай бол багсаар, том талбай бол өнхөрүүшээс эсвэл будгийн буугаар будна.

Зөвлөгөө 10

Эхлээд ханын дээд ирмэгийн дагуу 10 см-ийн өргөнтэйгөөр хүрээлж будна.

Зөвлөгөө 11

Шалны хүрээ дагуу өнцөг, буланг будна.Үүнээс гадна ханын будах хэсэг дэхь хаалга, цонх, разетка, унтраалганы нүх зэргийг тойруулан будна.

Зөвлөгөө 12

Дараа нь багсаар будсан мөрийг дарж гадаргууг өнхөрүүшээр будна.

Зөвлөгөө 13

Хоёр өөр өнгөний заагийг тэгш гаргахын тулд будгийн скочыг хэрэглэх  нь зүйтэй. Гадаргууд ханасан сайхан өнгө гаргахын тулд будгийг хоёр үе будах шаардлагатай.