Орос Англи
Зөвлөгөө
Гадаргууг будахад бэлтгэх

Хаалга, цонхны хүрээ, хана тааз, шал, төмөр труба зэргийг та шинэчлэн засварлахыг хүсч байна уу? Та өөрийн хашаа, хайс болон гаражаа будахыг хүсч байна уу? Таны засварт зарцуулсан мөнгө, цаг, хүч талаар болохгүй байхын тулд хэдхэн энгийн зөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй. Хамгийн түрүүнд будах гадаргууг үзэж хараад будахад бэлтгэх хэрэгтэй. Эцсийн эцэст ажлын амжилт, чанар нь гадаргууг хэр зөв бэлтгэсэнээр тодорхойлогдоно. Үүнээс гадна гадаргуугийн бат бөх чанарыг хангаж мөн будгийн орцыг багасгана.

Зөвлөгөө 1

Гадаргууг тос, тоос, наалдац, зэв бусад бохирдолоос сайтар цэвэрлэхээс гадна хуучин ховхорч хөндийрсөн, суларсан будгийг арилгах шаардагатай. Үүний тулд танд металл щетка, төмөр шпатель, зүлгүүр шаардлагатай болно.

Зөвлөгөө 2

Төмөр гадаргуу дах тосны толбыг /жишээ нь: УАЙТ-СПИРИТ РАСЦВЕТ / шингэлэгчээр эсвэл угаалгын нунтагаар сайтар угаасаны дараа цэвэр усаар зайлж сайтар хатаана.

Зөвлөгөө 3

Тэгш бус гадаргууг замаскадаж, зүлгэсэн байна. Өмнө нь будаагүй төмөр, металл гадаргууг универсальная грунтовка РАСЦВЕТ грунтээр грунтлэх хэрэгтэй. Энэ бүтээгдхүүн нь металл гадаргууг зэврэлтээс найдвартай хамгаалах ба будгийн орцыг багасгаж, будгийг гадаргууд бат бөх тогтох тогтоцыг хангадаг.

Зөвлөгөө 4

Замаскадсан болон замаскадаагүй бетон гадаргууг грунтовка глубокого проникновения ОРЕОЛ ДИСКОНТ эсвэл грунтовка глубокого проникновения ОРЕОЛ- грунтээр грунтлэх хэрэгтэй. Грунт нь гадаргуугийн шингээлтийг жигдрүүлэх ба бэхжүүлдэг. Замасканы хувьд шпатлевка латексная ОРЕОЛ ГАРАНТ эсвэл ус чийгэнд тэсвэртэй замаска шпатлевка фасадная ОРЕОЛ ГАРАНТ-ыг санал болгож байна.

Зөвлөгөө 5

Модон гадаргууг зүлгүүрдээд, замаскадаад, модны грунтээр грунтлэх хэрэгтэй. Өмнө будсан байсан бага зэргийн ан цав, зай завсартай гадаргууг шинэчлэн засварлах үед грунтлэлгүй сайтар цэвэрлэхэд болно.