Орос Англи
Зөвлөгөө
Шал будах

Байр, байшингийн дотор засалыг сайхан болгож өнгө зүс нэмдэг хамгийн их дэлгэрсэн арга бол шал будах. Будсан шал цэвэрхэн сайхан харагддаг. Том гялалзсан гадаргуу дээр жижиг өө сэв хүртэл ялгарч харагдана гэдгийг тооцох хэрэгтэй. Тиймээс шалыг будахдаа маш бодолтой хандах зайлшгүй шаардлагатай. Байр, орон сууц, гэр, тасалгаа, гаражийн болон зуслангийн байрны шал удаан эдэлгээтэй, сайхан харагдаж байхын тулд будгийг зөв сонгох нь чухал ба будаг будах үйл ажиллагааны дэс дараалалыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Будах шалыг сайтар угаасан байх ба будахын өмнө хатсан байх шаардлагатай.

Зөвлөгөө 1

Урд нь будсан хуучин будагтай шалны суларч хөндийрсөн, ховхорч буй хуучин будгийг төмөр шпателиар хусч цэвэрлэх хэрэгтэй.

Зөвлөгөө 2

Шинэ паркетан ба банзан шалыг сайтар зүлгэх, зүлгүүрийн тоосыг тоос сорогчоор эсвэл чийгтэй шүүрээр сайтар цэвэрлэсэний дараа будахын өмнө шалыг сайтар грунтэлж, замаскадна.

Зөвлөгөө 3

Эхний дугаарт шалны хүрээ, захыг будах ба будах явцадаа будгаа шалан дээр дусаахгүй байх хэрэгтэй.

Зөвлөгөө 4

Банзан шалыг багсаар будахыг зөвлөж байна.

Зөвлөгөө 5

Бетон шалыг будахдаа 70-100 мм-ийн өргөнтэй багс ба 18-25 см-ийн өргөнтэй тачир үстэй өнхөрүүш ашиглах нь тохиромжтой. Шалыг эмаль универсальная РАСЦВЕТ ДАЧНАЯ эсвэл эмаль универсальная РАСЦВЕТ ба эмаль для пола износоустойчивая РАСЦВЕТ эсвэл эмаль для пола износоустойчивая  РАСЦВЕТ ДАЧНАЯ-аар будахыг зөвлөж байна.

Зөвлөгөө 6

Шинэ шалыг хоёр үе будах хэрэгтэй.

Зөвлөгөө 7

Урьд нь будсан будагтай шалыг нэг үе будахад хангалттай.

Зөвлөгөө 8

Орох хаалганы эсрэг талаас эхлэн хэсэгчлэн шалыг будах хэрэгтэй.

Зөвлөгөө 9

Будгийг маш нимгэн үе тавьж сайтар тарааж будах хэрэгтэй. Нимгэн үе тавих нь будаг бага зарцуулагдах ба хөөс, үрчлээ, атираа үүсэхгүй сайн талтай бөгөөд будалтын чанарт сайнаар нөлөөлнө.

Зөвлөгөө 10

Паркетан шалыг двухкомпонентный модифицированный лак для паркета ОРЕОЛ эсвэл лак для пола и паркета РАСЦВЕТ-аар будахыг зөвлөж байна.

Зөвлөгөө 11

Хэрвээ лакыг өнхөрүүшээр будаж байгаа бол хөндлөн, босоо чиглэлд будах ёстой. Хөндлөн чиглэлд лак гадаргууд наалдаж, дагуу буюу босоо чиглэлд тавихад лак тэгширч тараагддаг. Хэзээ ч М-хэлбэрийн хөдөлгөөнөөр будаж болохгүй. Энэ нь сүүдэрлэсэн зузаан гадаргуу үүсгэж алаг цоог харагдана. 

Зөвлөгөө 12

Лакыг багсаар түрхэхдээ гадаргууд бага багаар асгаж модны нүх сүвийг нэвчиж орохоор паркетын уртын дагуу жигд урт явалтаар нимгэн тарааж будна.

Зөвлөгөө 13

Лак будах багс нь өргөн байх шаардлагатай ба U-хэлбэрийн хөдөлгөөнөөр түрхэж  будна. Лакыг будахдаа багсдсан мөрүүд хоорондоо уулзаж байхаар будна.

Зөвлөгөө 14

Гадаргууг чанартай сайхан болгохын тулд эхний үеийг будаж, хатсаны дараа зөөлөн зүлгүүрээр зүлгэж зүлгүүрийн тоосыг сайтар цэвэрлээд дараагийн үеийг будна. Лак нь шалыг гялалзсан, бат бөх, гишгэдэлд тэсвэртэй болгоно.  

Зөвлөгөө 15

Будаад хатсаны дараа шалыг ямар ч угаалгын нунтаггүй цэвэр бүлээн усаар угаах хэрэгтэй. Энэ нь таны шалыг гялгар, гөлгөр сайхан болгоно.