Орос Англи
Зөвлөгөө
Барилгын фасадыг будах

Барилгын өнгө төрх, нүүр царай гадна фасад байдаг тул түүнийг будах нь хамгийн хариуцлагатай ажил байдаг. Харамсалтай нь агаарын хүчин зүйл, гадна орчны нөлөө, үйлдвэрийн бохирдол,  нарны хэт ягаан туяа, хур тунадас, биологийн хүчин зүйл / хөгц, мөөгөнцөр, микроорганизм /-үүд нь барилгын фасадыг муутгаж байдаг. Үүнтэй хэрхэн тэмцэж, хэрхэн барилгын фасадыг өнгө үзэмжээ алдахгүй  урт настай болгох вэ? Энэ асуудлыг ихэнх тохиолдолд гадна фасадны найдвартай, чанартай бүтээгдхүүний тусламжтайгаар шийдэж болдог. Хамгийн түрүүнд гадаргууг зайлшгүй маш сайн бэлтгэх ёстой. Энэ нь будгийн ажлын чанарыг сайжруулах боломжийг олгодог.

Зөвлөгөө 1

Цементний хогжруутсан, ховхорсон тоосон давхарга ба хуралдсан давсыг гадаргуугаас төмөр щеткын тусламжтайгаар цэвэрлэсний дараа зүлгэх хэрэгтэй.

Зөвлөгөө 2

Өмнө будсан фасадны ховхорч хөндийрсөн хуучин будгийг шпателийн тусламжтайгаар цэвэрлэнэ.

Зөвлөгөө 3

Өмнө будсан фасадны ховхорч хөндийрсөн хуучин будгийг шХөгц, хөвд, замаг, хогжрууг тусгай зориулалтын шингэн эсвэл щеткаар арилгах хэрэгтэй. Модон гадаргууг тоосноос цэвэрлэх ёстой.пателийн тусламжтайгаар цэвэрлэнэ.

Зөвлөгөө 4

Хэрвээ модон гадаргуу бол модны ярыг тайрч тэгшлэх ба давирхайг тусгай зориулалтын шингэнээр арилгах хэрэгтэй. Суларсан, хөндийрсөн, ховхорсон, хагарсан, цуурсан бетоныг бат бөх, хатуу гадаргуу хүртэл  нь унагаж авч хаях хэрэгтэй.

 

Зөвлөгөө 5

Ан цав, зай завсар, тэгш бус гадаргууг шпатлевка фасадная ОРЕОЛ ГАРАНТ-замаскаар зайлшгүй тэгшилэх хэрэгтэй. Замаскыг 1мм-ээс ихгүй зузаантайгаар нэг үе тавих ёстой. Эхний үеийг бүрэн хатсаны дараа дараагийн үе замаскыг тавих хэрэгтэй. Замаскыг хатсаны дараа нарийн зүлгүүрээр зүлгэж, зүлгүүрийн тоосыг сайтар шүүрдэж арилгах хэрэгтэй.

Зөвлөгөө 6

Дараа нь гадаргууг водно-дисперсионная грунтовка глубокого проникновения ОРЕОЛ ДИСКОНТ-грунтээр грунтэлнэ. Ялангуяа ус чийгний нөлөөнд ихээр өртөмтгий хэсэг болох фасадны доод хэсгийг сайтар грунтлэх хэрэгтэй ба хатсаны дараа фасадыг будахад бэлэн болно. Будахдаа газартай зах нийлж ойр буй фасадны доод хэсгээс эхэлж будах ёстой. Мөн түүнчлэн хаалга, цонхны эргэн тойрныг эхэлж будах нь зүйтэй.     

Зөвлөгөө 7

Тоосго, мод, бетон, гипсолит гадаргуутай  шинэ ба хуучин будагтай фасадыг белая атмосферостойкая краска ОРЕОЛ эсвэл матовая белая атмосферостойкая краска ОРЕОЛ  ДИСКОНТ-оор будах нь зүйтэй. Колер ОРЕОЛ пигментийн тусламжтайгаар хүссэн өнгөө гаргаж фасадаа будаарай. 

Зөвлөгөө 8

Модон фасадыг будахдаа өнхөрүүшээр будсанаас, багсаар будах нь илүү үр дүнтэй, сайн байдаг. Учир нь багсаар будах үед будаг мод руу сайн шингэж гадаргуутай илүү сайн наалдаж барьцалдах ба агаарын хүчин зүйлийн нөлөөнөөс модон гадаргууг илүү сайн хамгаална.

Зөвлөгөө 9

Харин хоёр дахь үеийг босоо болон хөндлөн чиглэлээр будгийн буугаар шүршиж болно. Будгийн буугаар шүршихдээ гогцоо, долгион хэлбэрийн хэлбэлзсэн хөдөлгөөн хийж болохгүй. Будгийн бууг гадаргуугаас 25-30см-ийн зайтайгаар гадаргууд 90 градусын өнцөгтэйгээр барьж будах хэрэгтэй.