Орос Англи
Зөвлөгөө
Модыг хамгаалах ба үзэмжтэй сайхан болгох

Технологийн хөгжлийн дэвшилээс үл хамааран XXI зууны эхэн үеэс барилгад модыг  улам өргөн хэрэглэх болсон байна. Мод нь сайхан, тансаг харагдахаас гадна хялбар боловсруулагддаг, урт настай, бат бөх, хөнгөн байдаг сайн талтай. Гэхдээ эдгээр сайн талууд нь нэгэн чухал нөхцөлд хүчин төгөлдөр болдог. Энэ бол мод, модон байшин, барилгын зөв хамгаалалт юм. Уламжлалт будаг, будган материал нь модыг биологийн хүчин зүйлээс хангалттай хамгаалж чадахгүйг мэдэх нь чухал. Ийм учраас модны бүтцэд нөлөөлөх гадны хор хөнөөлөөс хамгаалах биоцидны найрлага бүхий тусгай зориулалтын будгийг хэрэглэх хэрэгтэй.

Зөвлөгөө 1

Мод модон байшин, барилгын ашиглагдах хугацааг уртасгахын тулд Антисептик алкидный PROFIWOOD тонирующий атмосферостойкий-ыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь зөвхөн хөгц, мөөгөнцөр, ялзарал, хорхой шавьжнаас хамгаалахаас гадна нарны хэт ягаан туяанаас хамгаална. Тухайн бүтээгдхүүний найрлага дахь пигмент нь модны тухайн төрлийг илэрхийлэх өнгө өгөхөөс гадна модны хээ хуарыг тодотгох чимэглэлийн / декоративное покрытие / гадаргууг үүсгэнэ.

Зөвлөгөө 2

Модон гадаргууг хамгаалахын тулд мөн био гэмтлээс урьдчилан сэргийлдэг, хортон шавьж устгадаг, модыг халдвараас сэргийлэх усан суурьтай модны хамгаалалтын бүтээгдхүүн болох биоцидный состав PROFIWOOD-ыг хэрэглэхийг зөвлөж байна.

Зөвлөгөө 3

Хэрвээ та хур тунадаснаас урт хугацаагаар хамгаалах шаардлагатай бол трудновымываемым антисептиком PROFIWOOD-ыг хэрэглээрэй. Бүтээгдхүүн нь гүн шингэж био гэмтлээс хамгаалах ба түүнийг дангаар хэрэглэж болохоос гадна грунт байдлаар хэрэглэж болно. Ашиглалтын нөхцөл ба түрхэх аргаас хамаарч био хамгаалалтын дундаж хугацаа нь 20-50 жил.   

Зөвлөгөө 4

Сүүлийн жилүүдэд био гэмтлээс хамгаалахаас гадна модыг галаас хамгаалдаг гал тэсвэрлэх чадвартай хос хамгаалалт бүхий бүтээгдхүүн өргөн дэлгэрсэн. Огнезащитный состав PROFIWOOD ББ-11 ( II группа ) –бүтээгдхүүн нь био гэмтлээс хамгаалахаас гадна гал авалцах, ноцох болон тархахаас хамгаална. Огнезащитный состав PROFIWOOD ББ-11 ( I группа )-бүтээгдхүүн нь түрхсэн эсэхийг хянах улаан индикатортай бөгөөд гал асах, шатах, тархахаас эрчимтэй хамгаалах ба мөн био гэмтлээс хамгаална. Дээрх бүтээгдхүүнүүдийг унагасан, тайрсан, цавчсан, хөрөөдсөн, харуулдсан модонд түрхэж болно.Түрхэх гадаргууг тос, тоос, бусад бохирдлоос цэвэрлэсэн байхаас гадна хуурай байх ёстой.

Зөвлөгөө 5

Лак, будаг, эмульс, олифа зэрэг модны сүвийг хаасан лак, лакан материалаар будсан гадаргуу дээр антисептикийг тавьж болохгүй.

Зөвлөгөө 6

Гадаргуугийн өнгөний нилээд хүнд тон нь будгийг хэдэн үе тавихаас хамаарна.

Зөвлөгөө 7

Модны үзэмж сайхан байх, хамгаалалтыг эрчимтэй, хүчтэй сайн байлгахын тулд будгийг хоёр үе тавих хэрэгтэй. Хоёр дахь үеийг, эхний үе бүрэн шингэсний дараа тавих шаардлагатай.

Зөвлөгөө 8

Агаарын чийгшил 80%-иас ихгүй, агаарын температур +50С-ээс багагүй байхад будгийн ажлыг хийх шаардлагатай. Будах модны өөрийн чийгшил 20%-иас ихгүй байх ёстой.