Орос Англи
Үйлдвэрийн зориулалттай будаг

Химийн болон агаарын хүчин зүйлсийн нөлөөнд байх төрөл бүрийн зориулалт бүхий металл хийц ба гүүр, дамнуурган гүүр/эстакад/, ус дулааны шугам сүлжээний байгууламж мөн ХАА, барилга, нийтийн тээврийн техник хэрэгсэл, төмөр замын бүх төрлийн ачаа тээвэрлэгч чингэлэг, вагон болон нефть ба нефтийн бүтээгдхүүнийг хадгалах савны гадна гадаргууг будах зориулалттай.

Полиуретан эмаль нь агаарын нөлөөнд тогтоц сайтай, химийн бодис болон агаарын ус чийг даах чадвар өндөртэй, элэгдэл ба өнгийн хувирал багатай, өндөр гялалзалттай болно.

Хэрэглэх заавар:

  1. Гадаргууг тоос, зэв, тосны толбо болон бусад бохирдлоос цэвэрлэх ба суларч хөндийрсөн хуучин будгийг хусч цэвэрлэсэний дараа зүлгүүрээр зүлгэж тоосыг нь сайтар цэвэрлэнэ.
  2. Металл гадаргууг эпоксидний эсвэл полиуретан грунтээр грунтэлнэ.
  3. Будгийг, хатаагчтай 7:1харьцаагаар холих бөгөөд ксилол ба бутилацетатыг 1:1 массаар хольж шингэлнэ. Хольж гаргаж авсан будгаа 8цагийн хугацаанд хэрэглэх ба +50С- +300С ажлын температурт 1-2 үе шүршиж будна.

Техникийн үзүүлэлт:

  • Зарцуулалт:
    • Гадаргуун бүтэц, төрлөөс хамаарч нэг үедээ 70-80г/м2
  • Хатах хугацаа:
    • (20+-2)0С үед 6цаг
    • (60+-2)0С үед 0.5цаг
  • Савалгаа:
    • 52.5кг